2019 оны 11 сарын 14
ӨВ НИЙГЭМ

250 ХҮҮХДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАРААНЫ ШИЛ ХИЙЖ ӨГЛӨӨ

2018 онд “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” хэмээн зарлаж, хүүхдүүдийг эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулсан билээ. Гурван хүүхэд тутмын нэг нь харааны бэрхшээлтэй болох нь тогтоогдсон. Нэн тэргүүнд нүдний шил зүүх шаардлагатай 400 гаруй хүүхэд байгаа юм. Өрөөсөн нүд нь юм харахгүй шахам байхад хүүхэд өөрөө ч хэлдэггүй, эцэг эх нь ч мэдэхгүй байх тохиолдол олон гарчээ.  Шил авахуулъя гэхээр эцэг, эх нь боломжгүй юм гэж БОЭТ-ийн эмч нар санал тавьсны дагуу 250 хүүхдэд аймгаас нүдний шилийг нь үнэ төлбөргүй хийж өгсөн байна. Эдгээр хүүхдүүдийн харааг нарийвчилсан үзлэгээр тогтоож, хүүхэд тус бүрт нүдний шилний загварыг нь тааруулж өгчээ.

Сүүлийн 3 жилийн хугацаанд 14 мянган хүүхдийн нүдний харааг шалгаад байгаа ба 1600 орчим хүүхэд нүдний шил зүүх шаардлагатай байгаа юм. Үүнээс 500 гаруй хүүхэд нүдний шилээ авч зүүсэн бол үлдсэн мянга гаруй хүүхэд шил авах боломжгүй аж. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх