2019 оны 09 сарын 17
ӨВ НИЙГЭМ

2018 оны эцсийн байдлаар аймгийн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын индекс 10.3 хувиар өссөн байна

 Барааны бүлгээр нь  авч үзвэл хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн индекс 13.0 хувиар, согтууруулах ундаа, тамхины бүлгийн индекс 8.1 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн индекс 8.6 хувиар, тээврийн үйлчилгээний бүлгийн индекс 11.5 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн индекс 0.1 хувиар, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлгийн индекс 0.4 хувиар, амралт чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн индекс 5.3 хувиар, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний бүлгийн индекс 7.0 хувиар, бусад бараа үйлчилгээний бүлгийн индекс 8.6 хувиар, хувцас, бөс бараа, гуталны бүлгийн  индекс 16.6 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн бусад үйлчилгээний бүлгийн индекс 6.0 хувиар тус тус өссөн байна. Өдөр тутмын өргөн хэрэглээний барааны нэр төрлөөр авч үзвэл өмнөх оны мөн үеийнхээс талх, гурил, будааны дундаж үнэ 0.9 хувиар, мах махан бүтээгдэхүүний дундаж үнэ 47.0 хувиар, жимс жимсгэний дундаж үнэ 25.7 хувиар, шатахууны үнэ 18.4 - 39.7 хувиар өсч, хүнсний ногооны дундаж үнэ 6.2 хувиар буурсан байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх