2019 оны 12 сарын 14
ӨВ НИЙГЭМ

12,6 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН НЭЭЛТ БОЛОВ

Өвөрхангай аймгий ИТХ-аас 2019 оныг “Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” хэмээн зарласан. Жилийн ажлын хүрээнд Арвайхээр суманд гэр хорооллыг холбосон 12.6 км хатуу хучилттай авто замыг шинээр тавьж, өнөөдөр \2019.11.19\ нээлтийн үйл ажиллагаа болов.

Нийт 13 км орчим авто зам, Дэлгэрэх гол дээрх 15 метр төмөр бетон гүүрийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Өндөр сант” ХХК 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэхээр тендерийн ажлыг авч, өнгөрөгч дөрөвдүгээр сараас ажил эхэлсэн. Тэд ийнхүү өөрсдийн нөөц боломж, ажиллах хүчийг дайчлан хугацаанаасаа өмнө 12,6 км авто замыг бүрэн хийж дуусган хүлээлгэн өглөө. Удахгүй Дэлгэрэх гол дээгүүр хийгдэж буй 15 метр төмөр бетон гүүр, 400 метр авто замыг  ажил хийгдэнэ гэдгийг албаныхан хэлж байлаа.

Ийнхүү гэр хорооллыг хатуу хучилттай авто замаар холбож ашиглалтад оруулж байгаа нь иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчин нөхцөлд амьдрах орчин бүрдэж байна.

Ташрамд дурдахад, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай 60 км авто замын ажил ирэх онд хийгдэнэ

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх