Спорт заал, бүжгийн клубүүдийн үйл ажиллагааг нээлээ

Арвайхээр сумын Засаг даргын захирамжаар зарим бүжгийн клуб, спорт заалны үйл ажиллагааг нээхээр боллоо.

Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу олон нийтийг хамарсан хурал, цуглаан, жагсаал, соёл урлаг, спортын уралдаан тэмцээн, бүх төрлийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 5 дугаар сарын 31-нийг дуустал түр хориглоод байна. Харин сумын нутаг дэвсгэрт стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг бүжгийн клуб, сургуулиас бусад спорт зааланд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрлөө.

#Шууд Арвайхээр суманд хувийн хэвшлийн болон спортын ордоны спорт заалыг нээлээ

Posted by uvnews.mn on Monday, May 4, 2020