Сэрэмжлүүлэг: Маргааш салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Увсын нутаг, Завханы хойд хэсгээр, маргааш өдөртөө Хөвсгөлийн зүүн хэсгээр их цас орно.

Маргааш өдөртөө Завханы нутаг, Булганы хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 03  дугаар сарын 23-ны 20 цагаа­с 2020 оны 03 дугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.