СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЭМЭГТЭЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРГАСАН БАЙНА

Өнөөдөр /2020.03.05/ 22:00 цагийн үед иргэн “М” гэгч эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан байна.


Өвөрхангай аймгийн хэмжээнд 2020 оны эхний 2 сарын байдлаар 3523 зөрчил илрүүлснээс 119 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, шүүхийн шийтгэврээр 118 иргэнийг 7-30 хоногийн хугацаатай баривчилагдсан байна.
Баривчилагдсан иргэдийн 107 буюу 90.6 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 12 буюу 10.1 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 4 буюу 3.3 хувь нь хулгайлах зөрчил тус тус эзэлж байна.
Согтуугаар зөрчил үйлдсэн иргэдийн нийгмийн байдлыг авч үзвэл
ажилгүй 45, малчин 56, төрийн алба хаагч 4, хувиараа хөдөлмөр эрхлэгч 13 байгаа юм. Үүнээс эмэгтэй 2, эрэгтэй 116, насны хувьд, 85 хувь нь 20-30 насны, 33 хувь нь 40-өөс дээш насны иргэд байгаа аж.

Иймд жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгслийн жолооны ард суухгүй байж, өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалан аюулгүй байдлыг хангаж, замын зөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг анхааруулж байна.

1 сэтгэгдэл байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.