Архи согтууруулах ундаа худалдан борлуулсан цэгүүдэд хариуцлага тооцно

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Засаг даргын захирамжаар архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг энэ сарын 30 хүртэл хориглосон захирамж гарсан.

Гэвч Цагдаагийн газрын камерын болон эргүүлийн хяналт шалгалтаар Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Баясах, Дулаан-Хайрхан, Баянзүрх, Арвайнхошуу, Өшгөг, Энхтал, Хүлэг, Баянбуурал, Халх тулгат дэлгүүрүүд архи согтууруулах ундаа худалдан борлуулсан нь эргүүлийн хяналтаар болон телекамерын бичлэгээр илэрчээ.

Дээрх 9 дэлгүүрт холбогдох хууль тогтоомжийн дагуу “Тусгай зөвшөөрөл”-ийг цуцлах хүсэлтийг аймгийн Хууль зүйн хэлтэст шилжүүлжээ.