50 гаруй иргэнд гарах зөвшөөрөл олгож, хулгайн замаар зорчсон 22 тээврийн хэрэгслийг саатуулжээ

Өнөөдөр /2020.02.27/ аймгийн онцгой комиссоос 50гаруй иргэнд гарах зөвшөөрөл олгож, хулгайн замаар зорчсон 22тээврийн хэрэгслийг саатуулжээ.

Posted by uvnews.mn on Thursday, February 27, 2020

Хот хоорондын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо болон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хэмжээнд бүсчилсэн хяналтын 12 пост гарган хяналт шалгалтыг эрчимжүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дроноор хянаж байна.

Өнөөдөр /2020.02.27/ хяналтын цэг дээрх нөхцөл байдлыг харахад онцгой комиссын зөвшөөрөл болох нэвтрэх бичиг байхгүй, мөн хулгайн зам уул, жалгаар явж замын хөдөлгөөнд оролцохыг завдсан 22 тээврийн хэрэгсэл саатуулагджээ.

Мөн өнөөдөр \2020.02.27\ аймгийн Онцгой комиссоос ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаанаар 50 гаруй иргэн аймгийн төвөөс гарах зөвшөөрлийн бичиг авсан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.