Сэжигтэй тохиолдол илэрсэн иргэний гэрийн ойр орчимд хөл хорио тогтоогоод байна

Дэлхий дахиныг цочроож буй шинэ коронавирусын халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн иргэний гэрийн ойр орчимд хөл хорио тогтоож, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Зооноз өвчин судлалын төв зэрэг мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид 24 цагаар ажиллаж байна. Шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. Учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж дээрх арга хэмжээг авч ажиллаж байна.

1 сэтгэгдэл байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.