АВТОМАШИНЫ ОСЛООР НЭГ ИРГЭН АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Өнөөдөр /2020.02.23/ Улаанбаатар хотоос баруун чиглэлд зорчиж явсан Toyota Prius маркийн автомашин Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1-р багийн “Баянхошуу” гэх газарт осолдож, ослын улмаас жолооч нас барж, зорчигч 2 иргэн гэмтсэн зам тээврийн осол гарлаа.
Тухайн иргэд нь Улаанбаатар хотоос гарахдаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас холбогдох байгууллагаас орон нутагт зорчих зөвшөөрөлтэй явж байсан байна.
Зам тээврийн осол гарахад жолооч ганцхан хохирдоггүй. Хамт зорчиж яваа ямарч буруугүй зорчигч нар амь нас, эрүүл мэндээрээ хохирдог.
Иймд жолооч та хэт ядарсан үедээ жолооны ард суухгүй байх, мөн шөнийн цагт гэрлээ шилжүүлж, хурдаа тохируулан бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөндөө хууль, дүрмийн дагуу оролцохыг уриалж байна.

Эх сурвалж; #Аймгийн_Цагдаагийн_газар

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.