Тэмээчдийн баяр 2020 наадамд дөрвөн аймгийн 140 гаруй тэмээ уяачид оролцлоо

Говь нутгийн жавхаа болсон тэмээн сүргийг алдаршуулах, соёлыг сурталчилах

Говь нутгийн жавхаа болсон тэмээн сүргийг алдаршуулах, соёлыг сурталчилах зорилгоор тэмээний баярыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд энэ жилийн аймгийн хурдан тэмээний уралдааныг зохион байгууллаа. Тус уралдааныг Төгрөг сумын Монгол улсын аварга тэмээчин Г.Оргодолын нэрэмжит болгон Тэмээчдийн баяр 2020 баяр хэмээн тэмдэглэн дөрвөн аймгийн 140 гаруй тэмээчид оролцлоо.  

Баяраар буур, тайлаг, тором гэсэн гурван насны тэмээний уралдаан, шилмэл буур, ингэ шалгаруулах, сайхан тэмээтэй хос шалгаруулах, өртөөчилсөн буухиа тэмцээн, тэмээн дээрээс шагай шүүрэх зэрэг зургаан төрлийн тэмцээн зохион байгууллаа.